United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

НҮБ-ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙГУУЛЛАГЫН 10 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

Tuesday, 15 September 2020

Энэ оны 9 дүгээр сарын 15-нд НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын 10 жилийн ойд зориулсан тусгай арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, Ази Номхон далайн орнуудыг төлөөлөн үг хэлэв.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР СЭРГЭЭСЭН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Tuesday, 08 September 2020

Монгол Улс нь 2019-2021 оны хооронд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

ИРГЭДИЙН АНХААРАЛД.

Thursday, 13 August 2020

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ийн гаргасан шийдвэрийн дагуу тус БТГ-т нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт шинэчлэн нийтэл

Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд!

Tuesday, 28 July 2020

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус БТГ-т нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгож байна.

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2020 оны чуулга уулзалтын хүрээнд тусгай арга хэмжээ зохион байгуулав

Thursday, 16 July 2020

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор болж буй “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2020 оны чуулга уулзалт”-ын хүрээнд манай улс Румын Улс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэнтэй хамтран 7 дугаар сарын 15-ны өдөр виртуал тусгай арга хэмжээ зохион байгуулав.

Нийт иргэдийн анхааралд.

Tuesday, 07 July 2020

Энэ 2020 оны 1 дүгээр сард НҮБ-ын ЕНБД Антонио Гутерресын эхлүүлсэн дэлхий дахины хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирээдүйн төлвийн талаарх “НҮБ-ын 75 жилийн ойн ярилцлага” (UN75 conversation) санаачилгын хүрээнд санал асуулга, цуврал уулзалт хэлэлцүүлэг дэлхий дахинаа явагдаж байна.

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт эхэллээ

Tuesday, 07 July 2020

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор жил бүр болдог “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт” энэ 7 дугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо эхэллээ.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ЖИЛИЙН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Thursday, 02 July 2020

Энэ оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдөр цахим хэлбэрээр явагдсан НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны жилийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд хуралдааны нээлтийн ажиллагааны үеэр үг хэлэв.

НҮБ-ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ЖИЛИЙН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Tuesday, 23 June 2020

Энэ оны 6 дугаар сарын 22-23-нд болсон “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны жилийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн орлогч даргын хувьд үг хэллээ.