United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Date: 
Monday, 01 June 2020

АНУ-ын Миннеаполис хотын цагдаагийн ажилтны хэргийг жигшин эсэргүүцсэн иргэдийн жагсаал АНУ-ын олон муж, хотуудад үргэлжилсээр байна.

Олон нийтийг хамарсан эдгээр тайван жагсаал нь ихэнхи тохиолдолд жагсагчид болон хууль сахиулагчдын хоорондын мөргөлдөөн болон хувирч байна. Жагсаал, цуглааныг далимдуулж эмх замбараагүй байдал үүсгэх, эд зүйлс галдан шатаах, харанхуй бүрэнхий болмогц хүчирхийлэл, дээрэм тонуул үйлдэх явдал эрс нэмэгдэж байна.

Иймээс Нью-Йорк хотын Засаг захиргаанаас 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 23 цагаас 2-ны өглөөний 5 цаг хүртэл хөл хорио тогтоохоор шийдвэрлэв. Цаашдаа ч нөхцөл байдлыг харгалзан хөл хориог үргэлжлүүлэх төлөвтэй байна.

АНУ-д үүсээд байгаа эмх, замбраагүй байдалтай холбогдуулж тус улсад сурч, амьдарч байгаа болон түр хугацаанд зорчиж буй Монгол иргэд бүр сонор сэрэмжтэй байж, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаанд оролцохгүй байх, асуудал намжтал орой үдшийн цагаар гадуур явахгүй байхыг анхааруулж байна.

 

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа

Байнгын Төлөөлөгчийн Газар

Нью-Йорк хот