United Nations Welcome to the United Nations. It's your world.

Нийт иргэдийн анхааралд.

Date: 
Tuesday, 07 July 2020

Энэ 2020 оны 1 дүгээр сард НҮБ-ын ЕНБД Антонио Гутерресын эхлүүлсэн дэлхий дахины хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирээдүйн төлвийн талаарх “НҮБ-ын 75 жилийн ойн ярилцлага” (UN75 conversation) санаачилгын хүрээнд санал асуулга, цуврал уулзалт хэлэлцүүлэг дэлхий дахинаа явагдаж байна.

Санал асуулга, цуврал уулзалт хэлэлцүүлгийн  дүнгээс үзэхэд хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах, зөрчил мөргөлдөөнөөс сэргийлэх, нийгмийн суурь үйлчилгээнд бүх нийтийг тэгш хамруулах, ялгаварлан гадуурхахыг устгах нь дэлхий нийтийн тэргүүлэх зорилго болж буй ажээ. Мөн  уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчин, зэвсэгт мөргөлдөөн ба хүчирхийлэл, эрүүл мэндийн эрсдэлийг  дэлхий нийтийн 3 гол чиг хандлага гэж үзсэн байна.

Хэлэлцүүлгийн тухай мэдээллийг  https://trello.com/b/ori9wEXp/un75-for-member-states линкээр үзэж, санал асуулгад  https://un75.online/ линкийг нээж оролцохыг уриалж байна.