United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ЖИЛИЙН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Tuesday, 23 June 2020

Энэ оны 6 дугаар сарын 22-23-нд болсон “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны жилийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн орлогч даргын хувьд үг хэллээ.

Байнгын төлөөлөгч В.Энхболд хэлсэн үгэндээ Монгол Улсаас жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан дэмжих чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Түүнчлэн COVID19 цар тахал дэлхий нийтийг хамарсантай холбогдуулан Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ой, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хэмээх 1325 тоот тогтоол баталсны 20 жилийн ой, Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 64 дүгээр чуулган зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийг чадваржуулах чухал ажлууд хойшлогдсон хэдий ч 2020 ондоо багтаан үр ашигтай зохион байгуулахаар бэлтгэж байгааг талархан хүлээн авч байгаагаа тэмдэглэв.

 

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР