United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

Permanent Representative of Mongolia presented his credentials to the Director General of UNON

Thursday, 12 November 2020

His Excellency Enkhbold Vorshilov, Permanent Representative of Mongolia to the United Nations Environment Programme presented his credentials to the Director General of UNON Ms. Zainab Hawa Bangura during a courtesy call on 12 November 2020.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДЭРГЭД СУУХ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Thursday, 12 November 2020

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Найроби дахь НҮБ-ын төвийн Ерөнхий захирал хатагтай Зайнаб Хава Бангурад Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн хувьд итгэмжлэх захидлаа цахим хэлбэрээр барив.

НҮБ-ын ЕА-н 75 дугаар чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

Tuesday, 03 November 2020

Энэ 11 дүгээр сарын 3-ны өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад үг хэллээ

Tuesday, 27 October 2020

Энэ 10 дугаар сарын 26-ны өдөр Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээрх НҮБ-ын 75 жилийн ойг

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 75 ДУГААР ЧУУЛГАНЫ 4 ДҮГЭЭР ХОРООНЫ САНАЛ, ШҮҮМЖЛЭЛИЙН ХУРАЛДААНД ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮГ ХЭЛЭВ

Tuesday, 20 October 2020

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы 4 дүгээр хорооны санал шүүмжлэлийн хуралдаан үргэлжилж байна. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, Монгол Улсын оролцоо, Засгийн газрын байр суурийн талаар үг хэлэв.

HҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 75 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

Friday, 09 October 2020

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын талаарх манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэллээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Хоёрдугаар хороо олон улсын эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.

Thursday, 08 October 2020

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ 10 дугаар сарын 5-нд эхэлж, олон улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, КОВИД-19 цар тахлыг даван туулах, эргэн сэргэх асуудал, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх арга зам, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанд үг хэлэв

Thursday, 08 October 2020

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 10 дугаар сарын 7-ны өдрийн Бүгд хуралдааны Ерөнхий санал шүүмлэлд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, үг хэлэв.  

Олон улсын терроризмтой тэмцэх үйл ажиллагааны талаар үг хэлэв

Wednesday, 07 October 2020

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы 6 дугаар хорооны 10 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанд “Олон улсын терроризмын эсрэг тэмцэх үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Монгол Улсын байр суурь, терроризмтой тэмцэх үйл ажилл