United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР СЭРГЭЭСЭН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Tuesday, 08 September 2020

Монгол Улс нь 2019-2021 оны хооронд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ оны 9 дүгээр сарын 8-наас 11-ний өдөр цахим хэлбэрээр явагдаж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны Хоёрдугаар сэргээсэн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд хуралдааны нээлтийн ажиллагааны үеэр үг хэлэв.

Байнгын төлөөлөгч В.Энхболд хэлсэн үгэндээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, сорилтын талаар товч танилцуулав. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сан нь Тогтвортой хөгжлийн зорилтууд дахь  хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн чадавх, аюулгүй байдалд тулгамдсан асуудлуудлыг шийдвэрлэхээс гадна КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж, хөрөнгө оруулалт босгож байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сан нь манай улсын хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн түнш байгууллага бөгөөд улс орнуудыг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалт олоход чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР