United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ЖИЛИЙН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Thursday, 02 July 2020

Энэ оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдөр цахим хэлбэрээр явагдсан НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны жилийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд хуралдааны нээлтийн ажиллагааны үеэр үг хэлэв.

Байнгын төлөөлөгч В.Энхболд хэлсэн үгэндээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, сорилтын талаар товч танилцуулаад COVID19 цар тахал гарч, хөл хорио тогтоосон үед хүүхэд, залуучуудын боловсрол эзэмших эрхийг хангах чиглэлээр манай улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар туршлага хуваалцав.

 

НҮБ-ын Хүүхдийн сан нь манай улсын хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжиж ирсэн түнш байгууллага бөгөөд улс орнуудыг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм.

 

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР