United Nations Welcome to the United Nations. It's your world.

Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд!

Date: 
Tuesday, 28 July 2020

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус БТГ-т нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгож байна.

УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус БТГ-т ирүүлж буйг анхаарна уу.

2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тус БТГ-т хандаж эх орондоо буцах хүсэлт гаргасан 154 иргэний мэдээллийг доорх хандалтаас үзнэ үү.

 

https://docs.google.com/spreadsheets/d/1xl2bksluqZsxr_2YnmopBXw19-8U_a-vjYT8UJi-kc0/edit?usp=sharing_eip&ts=5f206156

 

УОК-оос тогтоосон ангилал

Хүсэлт гаргасан иргэдийн тоо

1

Бага насны хүүхэдтэй гэр бүл

18 иргэн

2

Эрүүл мэндийн шалтгаантай

  8 иргэн

3

Ахмад настан /60-с дээш настай/

39 иргэн

4

Жирэмсэн

  1 иргэн

5

Оюутан

57 иргэн

6

Бусад хүндэтгэх шалтгаантай

31 иргэн

Нийт 

154 иргэн

 

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР