Монгол иргэдийн анхааралд
1. Шинэ төрлийн COVID-19 вирусийн тархалттай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын улмаас эх орондоо түр хугацаанд буцах боломжгүй болж, АНУ-д байх визийн хугацаа нь дуусч байгаа монгол иргэд тус улсын харьяатын асуудал эрхэлсэн газар (USCIS)-т хандаж сунгалт хийлгэх боломжтой. Хүсэлтээ цахимаар илгээх бөгөөд тус байгууллага хүсэлтийг хүлээн авсанаас хойш шийдвэр гаргах хүртэл тухайн иргэний визийн статусын хоногт нөлөөлөхгүй.







