United Nations Welcome to the United Nations. It's your world.

Монгол иргэдийн анхааралд

Date: 
Friday, 13 March 2020

 

1.    Шинэ төрлийн COVID-19 вирусийн тархалттай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын улмаас эх орондоо түр хугацаанд буцах боломжгүй болж, АНУ-д байх визийн хугацаа нь дуусч байгаа монгол иргэд тус улсын харьяатын асуудал эрхэлсэн газар (USCIS)-т хандаж сунгалт хийлгэх боломжтой. Хүсэлтээ цахимаар илгээх бөгөөд тус байгууллага хүсэлтийг хүлээн авсанаас хойш шийдвэр гаргах хүртэл тухайн иргэний визийн статусын хоногт нөлөөлөхгүй. 

Визийн хугацааг сунгах хүсэлтээ: https://www.uscis.gov/visit-united-states/extend-your-stay линк-д хандаж, цахимаар бөглөнө.

2.    ДЭМБ-аас энэ вирусийн тархалтыг цар тахалын хэмжээнд хүрснийг энэ оны 3 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор мэдэгдэв

Нью-Йорк мужийн амбан захирагчийн газрын мэдэгдсэнээр 2020 оны 3 дугаар сарын 13-ны байдлаар Нью-Йорк мужид шинэ төрлийн COVID-19 вирусийн тохиолдол 325, Нью-Йорк хотод 95 болж өссөн байна. 

Иймд Монгол Улсын иргэн Та өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс сонор сэрэмжтэй байж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч, олон нийтийн газруудаар зорчихгүй байхыг анхаарна уу.

3.    Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж Монгол Улс Европын чиглэлийн нислэгүүдийг зогсоосны улмаас эх орондоо буцах боломжгүй болсон иргэдийг Москва, Берлин, Истанбулаас тусгай үүргийн нислэгээр авахаар Засгийн газар ажиллаж байна. Иймд визийн хугацааг сунгах боломжгүй болон эх орондоо буцах хүсэлтэй иргэд дээрх хотуудад очиж, Монгол Улсын ДТГ-тай холбогдож, бүртгүүлнэ үү. 

Дээрх нислэгүүдээр явах хүсэлтэй иргэд Монгол Улсад ирсний дараа 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдахыг анхаарна уу.

4.  Монгол Улсын онцгой Комиссын шийдвэр, Засгийн газраас авч буй арга хэмжээ болон холбогдох бусад мэдээллийг:

1.    nema.gov.mn

2.    consul.mn

3.    mongolianembassy.ur

4.    un.int/Mongolia

цахим хаянаас авах боломжтой.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА 

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР