Date:
Wednesday, 04 March 2020
Энэ 3 дугаар сарын 4-5-нд болж буй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээний хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэллээ.
Тэрээр Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ НҮБ-ын АЗ-ийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг урагшлуулахыг уриалж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэгдүүлэн, Африк, Ази, Латин Америкийн орнуудын тэгш оролцоог хангахын чухлыг онцлон тэмдэглэв.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2020 оны 3 дугаар сарын 4