Энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр Нью-Йорк хотын амбан захирагчийн газраас тус хотод шинэ төрлийн COVID-19 вирусын тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцлоод дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж хүнээс хүнд дамжих эрсдэлд Эрүүл мэндийн газар бэлтгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, бүх нийтийг сэрэмжлүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийж байгаа талаар мэдэгдэв.
Мөн, шинэ төрлийн вирус халдварласан байж болзошгүй шинж тэмдэг илэрч эмнэлэгийн яаралтай тусламж авах шаардлагатай АНУ, гадаадын болон харьяалалгүй иргэдэд харьяаллын асуудлыг үл харгалзан эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
Иргэн Та холбогдох мэдээллийг доорх холбоосоос авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарна уу.
https://www.health.ny.gov/diseases/communicable/coronavirus/