United Nations Welcome to the United Nations. It's your world.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ЭНХБОЛД ЭНЭТХЭГ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

Date: 
Friday, 06 March 2020

Энэ 3 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд Энэтхэг Улсын Байнгын төлөөлөгч Сьед Акбаруддинтай танилцах уулзалт хийв.

Уулзалтаар талууд Монгол, Энэтхэг Улс стратегийн түвшний харилцааг амжилттай хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, НҮБ болон түүний системийн байгууллагын хүрээнд хоёр улсын Байнгын төлөөлөгчийн газрууд нягт хамтран ажиллах талаар санал солилцож, харилцан ярилцав.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР