United Nations Welcome to the United Nations. It's your world.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ЭНХБОЛД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН (UNICEF)-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Date: 
Wednesday, 11 March 2020

Энэ оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх захирал хатагтай Хэнриетта Фортой уулзалт хийв.

Уулзалтаар  тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа, төслүүдийн талаар санал солилцов. Түүнчлэн Улаанбаатар хотноо энэ оны 5 дугаар сард болох Peacebook Forum-д НҮБ-ын Хүүхдийн сангийн Сайн дурын элч нараас оролцуулах боломжийн талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг соёрхон баталсан эхний улс орнуудын нэг болох Монгол Улс нь хүүхдийн эрхийг хамгаалахад идэвх чармайлт гаргасаар ирсэнд Гүйцэтгэх захирал Х.Фор талархал илэрхийлэв.  

 

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР