United Nations Welcome to the United Nations. It's your world.

Иргэдийн анхааралд

Date: 
Monday, 02 March 2020

Нью-Йорк хотын амбан захирагчийн газраас шинэ төрлийн COVID-19 вирусын анхны тохиолдол бүртгэгдсэнийг энэ 3 дугаар сарын 1-ний өдөр мэдэгдэв. 

Вирусын халдвар авсан 30 гаруй насны эмэгтэй нь Иран Улсад зорчсон байсан бөгөөд одоогийн байдлаар гэртээ тусгаарлагдаж, эмчийн хяналтад байгаа аж.

Нью-Йорк хотын амбан захирагч Билл де Бласио-гийн зүгээс шинэ төрлийн вирусын тохиолдол илрэх нь цаг хугацааны асуудал гэдгийг эхнээсээ мэдэгдэж байсныг хэлж, хотын эрүүл мэндийн байгууллагууд нөхцөл байдлыг хяналтадаа байлгах бүрэн бэлтгэлээ хангасан гэв.

Иргэн Та өөрийн болон гэр бүлийн гишүүдээ эрсдлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарна уу.

Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдээллийг citizen.gov.mn цахим хуудсанд бүртгүүлж, яаралтай тусламж шаардлагатай үед БТГ-тай холбоо барина уу.