Date:
Tuesday, 03 March 2020
Энэ 3 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд энэ 2020 онд НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг даргалж буй Бүгд Найрамдах Казахстан Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Кайрат Умаровтай танилцах уулзалт хийв.
Уулзалтын хүрээнд Монгол-Казахстаны харилцаа, хамтын ажиллагаа хоёр талаар болон олон улсын байгууллагын хүрээнд амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглээд олон улсын аюулгүй байдал, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаан чиглэлээр илүү идэвхтэй хамтран ажиллахаар болов.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР