Нийт иргэдийн анхааралд
Энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр Нью-Йорк хотын амбан захирагчийн газраас тус хотод шинэ төрлийн COVID-19 вирусын тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцлоод дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж хүнээс хүнд дамжих эрсдэлд Эрүүл мэндийн газар бэлтгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, бүх нийтийг сэрэмжлүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийж байгаа талаар мэдэгдэв.