United Nations Welcome to the United Nations. It's your world.

HҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 75 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Friday, 09 October 2020

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын талаарх манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэллээ.

Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлын үед цөмийн зэвсгээс ангижрах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг нягт хамтран ажиллаж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурал бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаан үргэлжилж, гишүүн орнуудын төлөөлөгчид зэвсэг хураах, олон улсын энх тайван, аюулгүй байдалд тулгарч буй сорилт бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал солилцож байна.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР