United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 75 ДУГААР ЧУУЛГАНЫ 4 ДҮГЭЭР ХОРООНЫ САНАЛ, ШҮҮМЖЛЭЛИЙН ХУРАЛДААНД ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮГ ХЭЛЭВ

Date: 
Tuesday, 20 October 2020

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы 4 дүгээр хорооны санал шүүмжлэлийн хуралдаан үргэлжилж байна. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, Монгол Улсын оролцоо, Засгийн газрын байр суурийн талаар үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагааны чиглэлээр гаргаж буй санал, санаачилгууд, ялангуяа “Action for Peacekeeping – A4P” санаачилгыг дэмжиж, тунхаглалд нэгдсэнийг онцлон тэмдэглэж, Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, хариуцлагын чиглэлээр хийгдэж байгаа санал, санаачлагыг Монгол Улс өндрөөр үнэлж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд баримтлах үйл ажиллагааны хөтөлбөртөө дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улсын хувьд НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх байр суурь баримталж, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг тогтворжуулахад хувь нэмрээ оруулахыг зорьж байгааг илэрхийлэв.

Мөн дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, Энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр НҮБ-аас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлж, цаашид энхийг сахиулах ажиллагаа явагдаж буй улс орнууд дахь эрүүл мэндийн хүчин чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг уриалав.

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр