United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

Date: 
Friday, 02 October 2020

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалт 10 дугаар сарын 2-ны өдөр амжилттай болж өндөрлөв.

Хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготой Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил өдөр бүрийн 9 дүгээр сарын 26-нд тэмдэглэж ирсэн ч энэ жилийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан өндөр түвшний уулзалтыг 10 дугаар сарын 2-нд зохион байгуулав. Өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, НҮБ-ын 100 гаруй гишүүн улс, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлэв.

Энэхүү өндөр хэмжээний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ цөмийн зэвсгийг ашиглах нь хүн төрөлхтөн болон соёл иргэншил оршин тогтноход ноцтой аюул занал учруулж байгаа тул цөмийн зэвсгээс ангижрах, цөмийн зэвсгийг бүрэн устгах нь цөмийн дайны аюулыг арилгах цорын ганц арга зам хэмээн онцлов.

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ

2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр