United Nations Welcome to the United Nations. It's your world.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад үг хэллээ

Date: 
Tuesday, 27 October 2020

Энэ 10 дугаар сарын 26-ны өдөр Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээрх НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт  үргэлжиллээ.

НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалтын эхний өдрийн хуралдаан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үер 9 дүгээр сарын 21-нд болж,122 орны төр, засгийн тэргүүн нар үг хэлсэн.

Өнөөдрийн хуралдаанд 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар үг хэлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчилдөөн  мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах талаар байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин уг хуралдаанд оролцож, хүн төрөлхтөний түүхэнд гарсан хамгийн хөнөөлт дайны дараа байгуулагдсан НҮБ нь олон талт хамтын ажиллагааны хүчирхэг  тавцан болж,  75 жилийн өмнө баталсан НҮБ-ын Дүрэм эдүгээ ч олон улсын эрх зүйн  гол баримт бичиг хэвээр байгааг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүд, “КОВИД-19” цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

Тэрээр хэлсэн үгэндээ дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлт, стратегийн сөргөлдөөн, цөмийн зэвсгийн аюул занал, терроризм, зөрчил мөргөлдөөн, цахим гэмт хэрэг зэрэг сорилтуудтай тулгарч буйгааг онцолж, тэдгээрийг даван туулахад НҮБ-ыг төвөө болгосон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстойг тэмдэглэсэн.

НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт  амжилттай болж өндөрлөв.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр