United Nations Welcome to the United Nations. It's your world.

Олон улсын терроризмтой тэмцэх үйл ажиллагааны талаар үг хэлэв

Date: 
Wednesday, 07 October 2020

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы 6 дугаар хорооны 10 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанд “Олон улсын терроризмын эсрэг тэмцэх үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Монгол Улсын байр суурь, терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд шинээр гарч ирж буй сорилтуудын талаар үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс нь олон улсын терроризмийн эсрэг НҮБ-ын Конвенциудын хэрэгжилтыг хангах хүрээнд НҮБ, бүс нутгийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллахад онцгой анхаарал хандуулж буйг тэмдэглээд, үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулав.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр