ОДОН ГАРДУУЛАВ
Монгол Улсын Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын төв штабт ажиллаж буй хурандаа Д.Мягмаржавыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одон хүртсэнийг гардуулж, мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын мэндчилгээг уламжилж ажилд нь амжилт хүсэв.