United Nations Welcome to the United Nations. It's your world.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДЭРГЭД СУУХ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Date: 
Thursday, 12 November 2020

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Найроби дахь НҮБ-ын төвийн Ерөнхий захирал хатагтай Зайнаб Хава Бангурад Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн хувьд итгэмжлэх захидлаа цахим хэлбэрээр барив.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс Найроби дахь НҮБ-ын байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн  Монгол Улсын Засгийн газраас хүрээлэн буй орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүч чармайлтад оруулж буй хэвь нэмэр, баримталж буй бодлогын талаар товч мэдээлэл өгөв.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр