Нийт иргэдийн анхааралд.
Нью-Йорк мужид шинэ төрлийн COVID-19 вирусын тархалт идэвхжиж, 2020 оны 3 дугаар сарын 6-ны байдлаар халдвар авсан хүний тоо 33 болж өсөв. Мөн нийт 2773 хүн сайн дураар тусгаарлагдаж, эмнэлэгийн хяналтад байна.
Иргэн Та хувийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хариуцлагыг өндөржүүлж, эрсдэлтэй газруудаар зорчихгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ариутгалын арга хэмжээ тогтмол авахыг зөвлөж байна.
Вирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эмнэлэгтээ хандаж, яаралтай тусламж авна уу.