БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ЭНХБОЛД КАЗАХСТАН УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ
Энэ 3 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд энэ 2020 онд НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг даргалж буй Бүгд Найрамдах Казахстан Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Кайрат Умаровтай танилцах уулзалт хийв.







