United Nations Welcome to the United Nations. It's your world.

“Шуурхай 119” мобайл аппликэшн

Date: 
Thursday, 07 May 2020

Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр “COVID-19”-ийн лавлах төвтэй шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах “Шуурхай 119” мобайл аппликэшныг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгарч буй иргэд цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг өндөр ач холбогдолтой болно.  

“Шуурхай 119” аппликейш татах холбоос:

Android - https://play.google.com/store/apps/details?id=mn.callpro.shuurkhai
iOS - https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370