2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрэгт нислэгт хамрагдах иргэд Сөүлд 24 цагаас дээш хугацаагаар транзит хийх бол тус БТГ-т мэдэгдэнэ үү. Та бүхний анхааралд БНСУ-ын Хууль зүйн яамны мэдэгдлийг хүргэж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улс
Хууль Зүйн Яам
Инчон онгоцны буудлын
Гадаадын иргэн харъяатын газар.
Дамжин өнгөрөх нислэгт оруулахаас татгалзах зорчигчдын тухай
Утга: Зарим улс дамжин өнгөрөх зорилгоор ирж буй транзит зорчигчдын агаарын тээврийн хөдөлгөөнөө зогсоосонтой холбоотой татгалзах тухай.
• Татгалзах журам
БНСУ-аар дамжин өнгөрөх зорилгоор ирэх ОХУ, Тайланд Улс, Монгол Улсын иргэд 24 цагийн дотор дараагийн нислэгээр нисэх нотлох баримтгүй бол онгоцонд суулгахаас татгалзана.
Хэрэгжиж эхлэх хугацаа: 2020 оны 4 дүгээр сарын 10 өдрөөс – Тусгайлан цуцлах өдөр хүртэл.
МОНГОЛ УЛСААС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН
ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР