2020 оны 3 дугаар сарын 27-ны байдлаар АНУ-ын хэмжээнд нийт 103,873 (+18,508) хүн коронавирусын халдвар тогтоогдсоны 40 гаруй хувь нь Нью-Йорк мужид байна. Нью-Йорк мужийн нас барсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан мужийн хэмжээнд 30,000 амьсгалын аппаратанд холбогдсон ор авах шаардлагатай байгааг мужийн захирагч Э.Куомо өдөр бүрийн хэвлэлийн хурлаараа илэрхийлж, холбооны Засаг захиргаанаас 20,000 орыг нэмэлтээр өгөх хүсэлт гаргаж байна. Нью-Йорк орчимд вирусын тархалтыг хүснэгтээр үзүүлэв.
Муж улс |
Халдвар авсан хүний тоо |
Нас барсан хүний тоо |
Нью-Йорк муж |
46,016 (+6,876) |
610(+149) |
Үүнээс: Нью-Йорк хот |
26,697(+3585)
|
450(+85) |
Нью-Жерси муж |
8,825(+1949) |
108(+27) |
Массачусетс муж |
3240(+823) |
35(+10) |
Коннектикут |
1,291(+279) |
27(+6) |
Нью-Йорк мужид коронавирусын халдвар авсан 1583 хүн эрчимт эмчилгээний тасагт, амьсгалын аппаратанд холбогдсон орон дээр эмчлүүлж байгаа. Сүүлийн 2 өдөрт эрчимт эмчилгээнд орсон өвчтөний тоо 2 дахин өсчээ. Ерөнхийлөгч Д.Трамп 3 дугаар сарын 27-ны өглөө “Батлан хамгаалахын тоног төхөөрөмж үйлдвэрлэх тухай хуулийн дагуу General Motors компанийг амьсгалын аппаратад холбогдсон ор үйлдвэрлэхийг шаардах”-аа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Коронавирусын хямралаас үүдэн ажлын байргүй болсон иргэд, үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүд, муж улсууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын эдийн засгийг дэмжих 2,2 их наяд ам.долларын хөтөлбөрийг Төлөөлөгчдийн танхим дэмжиж, Ерөнхийлөгч Д.Трамп холбогдох хуулийн төслийг баталгаажуулан гарын үсэг зурав. Энэ хөтөлбөрийн дагуу жилд 75,000 ам.доллароос доош орлоготой иргэдэд 1200 ам.долларын чек, хүүхэд тус бүрт 500 ам.долларын чек өгөх юм. Хуулийн төслийг өнөөдөр баталснаар 2,2 их наяд ам.долларыг энэ долоо хоногт багтаан зах зээлд нийлүүлэх юм.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ
КОМИССЫН МЭДЭЭЛЛЭЭС
2020 оны 3 сарын 27-ны өдрийн байдлаар Монгол Улсад гадаад улсаас МИАТ-ын захиалгат нислэгээр ирсэн 11 иргэн COVID-19 халдварын оноштой эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй иргэдийн биеийн байдал тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Нас барсан хүн байхгүй.
Гадаадаас ирсэн иргэдийн дунд коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан иргэдийн тусгаарлагдах хугацааг 21 хоног болгож сунгах тухай 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна.
Өнөөдөр улсын хэмжээнд 3,500 хүн тусгаарласнаас 2,127 хүн ажиглалтад байна. Дархан-Уул аймагт нэмж 23 хүн тусгаарласнаас хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, шинжилгээг үргэлжлүүлж буй.
Тусгаарлах байрны хүрэлцээ бага байгаа тул 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс Цагааннуурын боомт, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна.
Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Мөн их, дээд сургуулиуд, Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн завсарлуулах хугацааг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгасан байгаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
- 2020 оны 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл хугацаанд ААН-ийн НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргаж, сар бүр авдаг 26 хувийн татварыг 6 сарын хугацаанд тэглэхээр болов.
- 2020 оны 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй.
- 2020 оны 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлжээ.
- Үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл байгаа боловч ажлын байраа хадгалж байгаа ААН, компаниудын ажилтан бүрт 3 сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
- 2020 оны 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл хугацаанд малчдаас ноолуур худалдаж авахад 300 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлтэй зээлийг үйлдвэрүүдэд олгож, зээлийн зөрүүг Засгийн газар хариуцахаар болов.
- 18 хүртэлх насны бүх хүүхдэд 3 сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг олгохоор боллоо.
- 2020 оны 4 сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр буулгахаар болсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэддээ хандсан мэдээг эндээс үзнэ үү.
Нью-Йорк орчмын монгол иргэд та бүхэн асууж тодруулах, дэмжлэг авах шаардлагатай нөхцөлд дараах байдлаар бидэнтэй холбогдоно уу:
Цахим шуудан: mongolianmission@twcmetrobiz.com, mgl.secretariat@yahoo.com
БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591