News
НҮБ-ЫН ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 57 ДУГААР ЧУУЛГАНД МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОВ
Нью-Йорк хотноо 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 57 дугаар чуулган “Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт ба түүний Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт оруулж буй хувь нэмэр” сэдвийн доор хуралдав.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ "ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ"-Д ОРОЛЦОЖ ИЛТГЭЛ ТАВИВ
АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Олон улсын санхүүгийн аюулгүй байдлын сүлжээн дахь системийн асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий “Хөгжлийн санхүүжилтийн форум”-д Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, “Тогтолцооны асуудлуудыг шийдэх нь” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
“ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДООР ДАМЖУУЛАН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонор НҮБХХ, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Шведийн Засгийн газраас зохион байгуулсан “Засгийн газрын бондоор дамжуулан тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах нь” сэдэвт тусгай арга хэмжээнд панелистаар оролцож, үг хэлэв.
“МОНГОЛЫН БАНКНЫ ФОРУМ” АРГА ХЭМЖЭЭ НЬЮ-ЙОРК ХОТНОО БОЛОВ
4 дүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүлсэн.
МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДОЛОО ХОНОГ СЭДЭВТ УУЛЗАЛТ НЬЮ ЙОРК ХОТОД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Тус арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлд оролцогч талуудыг АНУ дахь хөрөнгө оруулагч нар, банк, санхүүгийн байгууллагуудтай холбож, хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулахад чиглэгдсэн.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДОЛОО ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ТЭЭВРИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
Нью-Йорк хотноо 2024 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд болж буй “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээний хүрээнд тогтвортой тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлал, эрчим хүч, өрийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн тэгш байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДОЛОО ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ НЬЮ-ЙОРК ХОТНОО ЭХЭЛЛЭЭ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсисийн санаачилгаар “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээ 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нью-Йорк хотноо эхэллээ.
ДГХБО-ЫН ТОВЧООНЫ ГИШҮҮД НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШТЭЙ УУЛЗАВ
ДГХБО-ын Бүлгийн товчооны гишүүд болох Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Монгол, Непал, Парагвай болон Руанда Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч нар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатимагийн хамт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт бараалхав.
НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 68 ДУГААР ЧУУЛГАНД ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган “Ядууралд анхаарлаа хандуулах, институцуудыг бэхжүүлэх, жендэрийн хэтийн төлөвтэй санхүүжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах ажлыг хурдасгах” тэргүүлэх сэдвийн хүрээнд Нью-Йорк хотноо өрнөж байна.
Эл чуулганд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.