United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДГХБО-ЫН ТОВЧООНЫ ГИШҮҮД НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШТЭЙ УУЛЗАВ

Date: 
Friday, 15 March 2024

ДГХБО-ын Бүлгийн товчооны гишүүд болох Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Монгол, Непал, Парагвай болон Руанда Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч нар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатимагийн хамт НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт бараалхав.

Уулзалтын үеэр ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Байнгын төлөөлөгч Гладис Мокхава, ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хурлыг хүлээн авах Руанда Улсын Байнгын төлөөлөгч Эрнест Рвамюсио нар 2024 оны 6 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мөн түүнчлэн Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хамтран даргалагчийн хувиар Кигалийн бага хурлын төгсгөлийн баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийн үйл явцыг танилцуулав.

ЕНБД Антонио Гутерреш Кигалийн Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажил амжилттай өрнөж байгааг сайшаахын хамт ДГХБО-ын дараагийн 10 жилийн хөгжил, хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд асар их ач холбогдолтой эл бага хуралд тэрбээр ДГХБО-ын “дуу хоолой”-г дэмжиж оролцоно гэдгээ цохон тэмдэглэв.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр