United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Date: 
Monday, 06 May 2024

      ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ - Гадаад харилцааны  яам       Дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам | burtgel.gov.mn

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ-ын санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БТГ

АНУ-ЫН НЬЮ ЙОРК ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

Утас: +1 (212) 861-9460, +1 (646) 771-1325

Цахим шуудан: newyorksonguuli2024@gmail.com

Хаяг: 6 E77th street, New York, NY10075

 

2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр