ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 8 ДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурал өнөөдрөөс эхэллээ. Тус бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Франц, Казахстан, Филиппин, Турк, АНУ, Вьетнам зэрэг орнуудын төлөөлөгчид, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид оролцож байна.