United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 61 дүгээр чуулганд оролцож, байр сууриа илэрхийлэв

Date: 
Monday, 13 February 2023

Энэ 2 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 61 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.

 

Чуулганы 2 дугаар сарын 10-ны өдрийн Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр цар тахлын үед болон түүний дараах сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөж буй арга хэмжээ, бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэв.

 

Тухайлбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын хөгжлийг хангах зэрэг зорилт тавин хууль эрх зүйн орчноо сайжруулж байгаа тухай танилцуулав. Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөрийн хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлмөрлөх эрх, эрүүл мэнд, зохистой ажлын байр, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг арилгах, хүн бүрт хүртээмжтэй хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг онцлов.