Нийт иргэдийн анхааралд.
Шинэ коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Улсын онцгой комисс 3 дугаар сарын 1-ний өдөр хуралдаж, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийг 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоох, халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй Иран Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэдийг түр хугацаагаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.









