Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 43 дахь уулзалт Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 27-ны өдөр болов. Бүлгийн сайд нарын уулзалтад 77-гийн бүлгийн дарга, Палестиний Ерөнхий сайд М.Штайе, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррес, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Т.Мухаммад-Банде болон бүлгийн гишүүн орнуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо.