United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Date: 
Tuesday, 17 March 2020

1.    ОХУ-ын Засгийн газраас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагаас 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цаг хүртэл хугацаагаар ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв.  

Энэхүү хилийн хязгаарлалт нь дараах иргэдэд хамаарахгүй болно.  

-     ОХУ-д суугаа гадаад улсын Дипломат болон консулын төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын бусад албан ёсны төлөөлөгчийн газрын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд, 

-   Олон улсын тээврийн автомашины жолооч, агаарын, далайн, усан онгоцны хөлгийн багийн гишүүд, олон улсын галт тэрэг, зүтгүүрийн баг, тэдний албан ёсны төлөөлөгчид, Дипломат, албан визтэй зорчигчид, 

-      Ар гэрийн гачигдалтай буюу гэр бүлийн гишүүн, төрөл садан нь нас барсантай холбогдуулан олгосон энгийн визтэй иргэд, 

-      ОХУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд,

-      Агаарын хилийн боомтоор дамжин өнгөрч буй гадаад улсын иргэдэд хамаарахгүй болно. 

Йимд, иргэн Та дурдсан хугацаанд ОХУ-аар дамжиж нутаг буцах боломжгүй болсныг анхаарна уу. 

2.  Нью-Йорк хотод шинэ төрлийн COVID-19 вирусын тархалт огцом өсч байгаатай холбогдуулж иргэдээ вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Консулын үйлчилгээг цахим болон шуудангаар үзүүлж байна. 

Итгэмжлэл, орчуулга, баримт бичгийн баталгаа зэрэг үйлчилгээ авахаар баримт бичгээ цахимаар илгээх иргэд БТГ-ын цахим хуудас  https://www.un.int/mongolia/ -ны “Consular service” цэснээс холбогдох мэдээлэл, зааврыг харна уу. 

Баталгаат шуудангаар баримт бичгээ илгээх бол БТГ-ын: 

6 East 77th Street, New York, NY 10075 хаягаар илгээнэ үү. Шуудангийн төлбөрийг үйлчлүүлэгч хариуцна. (баримт бичиг алдагдсан, үрэгдсэн тохиолдолд БТГ хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу).

Иргэн Та холбогдох асуудлаар БТГ-ын дор дурдсан шуурхай утас, цахим хаягт хандана уу:

Phone: (212) 861-9460

Phone: (212) 472-6517

Phone: (347) 249-2591 (Консул)

Email: mongolianmission@twcmetrobiz.commgl.secretariat@yahoo.com

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР