HҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 74 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү оролцож, зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын талаарх манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэллээ.