НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Хоёрдугаар хороо олон улсын эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ 10 дугаар сарын 5-нд эхэлж, олон улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, КОВИД-19 цар тахлыг даван туулах, эргэн сэргэх асуудал, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх арга зам, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.