United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР НҮБ-ЫН ЭСА-НД ЦЭРЭГ ХАНДИВЛАГЧ ОРНУУДЫН САЙД НАРЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Wednesday, 08 December 2021

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд цахимаар оролцож үг хэллээ. Уг хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр явагдаж байгаа юм.

НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛАВ

Wednesday, 08 December 2021

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрийн хооронд Монгол Улсад ажиллав. Тэрбээр ажлын урьдчилсан дүнгээ Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөлд 12 дугаар сарын 8-ны өдөр танилцуулав.

“Би монгол хүн” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулагдах тухай

Monday, 06 December 2021

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн хүрээнд хилийн чанадад оршин суугаа монгол хүүхдүүдийн дунд Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатарын нэрэмжит “Би монгол хүн” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдаан зарласан.

АНУ-Д ЗОРЧИХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ.

Sunday, 05 December 2021

Цар тахлын хамгийн олон мутацилагдсан хувилбар болох Омикрон-оос улбаалан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын хилээр зорчих хөдөлгөөний журамд дахин өөрчлөлт орууллаа. Эдгээр өөрчлөлтүүд нь: 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД З.МЭНДСАЙХАН НҮБ-ЫН ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА (ЮНИДО)-ЫН ЕРӨНХИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

Thursday, 02 December 2021

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий бага хурлын 19 дүгээр чуулган энэ оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо “Илүү сайхан ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж байна.

ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДААД УЛСАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Wednesday, 01 December 2021

Коронавируст халдвар /Ковид-19/-ын В.1.1.529 буюу Омикрон хувилбарыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн /2021.11.29/ байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б. БАТЦЭЦЭГ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН 77-ГИЙН БҮЛГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Wednesday, 01 December 2021

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 45 дахь удаагийн уулзалт энэ 11 дүгээр сарын 30-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ НҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН КОМИССЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ

Tuesday, 16 November 2021

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ 11 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32 дугаар бүгд хуралдааны үеэр болсон Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүний сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ялалт байгууллаа.