Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар 17 дугаар жарны Хөх луу жилийн сар шинийн баярыг Нью-Йоркийн Монголчуудтайгаа шинийн нэгний өдөр өргөн дэлгэр тэмдэглэв.
Хөх луу жилийн шинийн нэгний өдөр Нью-Йорк хотод ажиллаж, суралцаж буй 150 гаруй монгол иргэд гэр бүл, найз нөхдийн хамт БТГ-т хүрэлцэн ирж, сар шинийн золголт хийж Цагаан сараа хамтдаа тэмдэглэв. Хүрэлцэн ирсэн Нью-Йоркийн Монголчууд зочид Монгол ардын дуу, үндэсний бүжиг, хүүхдийн урлагийн тоглолт үзэж сонирхон, “Хамгийн сайхан Монгол дээл”-тэй зочныг шалгаруулах болон Монголын ёс заншил, өв уламжлалын талаарх “АХА” тэмцээн зэрэгт идэвхтэй оролцож, мөн хүүхэд багачууд шагай наадаж, морь уралдуулах зэргээр үндэсний үндэсний өв соёлоо хүндэтгэн сурталчилсан сайхан арга хэмжээ болов.
Энэхүү цагаан сарын ёслолд АНУ-аас Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Майкл Клечески, Монголч эрдэмтэн Колумбын Их сургуулийн багш Профессор Моррис Россаби зэрэг америкийн олон зочид хүрэлцэн ирж оролцов.
Нью-Йорк дахь БТГ
2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр