United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР НЬЮ-ЙОРК ХОТНОО АЖИЛЛАЖ, НҮБ-ЫН УДИРДАХ АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАВ

Date: 
Friday, 15 December 2023

Нью-Йорк хотод ажиллаж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүндэтгэлийн хуралдаанд оролцов. Мөн тэрбээр Нью Йорк дэх НҮБ-ын дараах удирдах хүмүүстэй уулзалт хийв. Үүнд

1. НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Бодлого, хөтөлбөр, иргэний нийгэм, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг дэмжих асуудал хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Сара Хендрикс-тэй НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын байранд уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар жил бүр жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгаад НҮБ-ын Эмэгтэйчүүд байгууллагын зүгээс талархал илэрхийлж, ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад дэлхийн эмэгтэй манлайллагчдыг оролцуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.

2. НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох газрын Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн газрын асуудал хариуцсан туслах Ерөнхий нарын бичгийн дарга Мохамед Халед Хиари-тай НҮБ-ын Төв байранд уулзав. Уулзалтын үеэр талууд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлын хүрээнд хамтран ажиллах, 2024 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод болох “Зүүн хойд Азийн аюулгүйн байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурал болон мөн оны 8 дугаар сард Улаанбаатарт болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад НҮБ-ын өндөр түвшний төлөөлөгчдийг оролцуулах талаар санал солилНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ажлын албаны Тогтвортой хөгжлийн хэлтсийн захирал Мишел Гайлс МакДoнну-тай уулзав. Уулзалтаар 2024 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Улсад Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж буйг танилцуулж, эл чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг оролцохыг урьсан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгыг гардуулав. Дэлхийн эмэгтэй удирдагчдыг нэгтгэхэд НҮБ, түүний системийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцлов.

3. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ажлын албаны Тогтвортой хөгжлийн хэлтсийн захирал Мишел Гайлс МакДoнну-тай уулзав. Уулзалтаар 2024 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Улсад Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж буйг танилцуулж, эл чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг оролцохыг урьсан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгыг гардуулав. Дэлхийн эмэгтэй удирдагчдыг нэгтгэхэд НҮБ, түүний системийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцлов.

 

4. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бодлого, хөтөлбөрийн асуудал хариуцсан товчооны дэд захирал Франкин Пикаптай-тай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төв байранд уулзав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл Монгол Улсаас эмэгтэйчүүдийн улс төрийн эрх болон парламентын оролцоог хэрхэн дэмжиж буйг сайшааж, НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг дэмжин ажиллах талаар санал солилцов.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2023 оны 12 дугаар сарын 15