Дэлхийд томоохонд тооцогдох Нью Йорк хотын марафон 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн 42.195 км-ын урттай марафонд “Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг” төрийн бус байгууллагын төлөөлөл болох Их Британи, Ирланд, Японд ажиллаж амьдарч буй Монголчуудын 8 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн оролцож, тус бүрийн амжилтуудаа баталгаажуулав.
Мөн эл марафонд Монгол Улсаас “Achilles International Mongolia” төрийн бус байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид болон хөтчийн 18 хүний бүрэлдэхүүн баг оролцлоо.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон баг тамирчдыг гүйлтийн замд дэмжсэний зэрэгцээ НҮБ-ын Төв байрнаа хүлээн авч уулзан, Байнгын төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаар танилцуулав.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 6-НЫ ӨДӨР