ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ МЮНХЕНИЙ 52 ДАХЬ УДААГИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд оролцов. Бага хуралд 30 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо. Европын Холбооны бүх Гадаад хэргийн сайд оролцдог эл арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын уулзалтууд хийж АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар болон бусад олон асуудлаар санал солилцов.