United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН ЗӨВЛӨЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Date: 
Monday, 01 February 2016

Нью-Йорк хотноо 2016 оны 2 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд НҮБ-ийн Эдийн засаг Нийгмийн Зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт "Тогтвортой хөгжлийн 2030 төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд залуучуудын хувь нэмэр" сэдвийн доор болж байна. Чуулга уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд залуучуудын үүрэг, оролцооны арга хэлбэрээс гадна залуучууд хоорондоо олон нийтийн мэдээлэл, харилцаа (social media зэрэг)-ны хэрэгслээр дамжуулан харилцан туршлагаа солилцох боломжийг хэлэлцэнэ.         

Уг Чуулга уулзалтад манай улсаас ХАХНХЯ-ны Залуучууд хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхтөвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Өнөөдөр чуулганы үндсэн сэдвийн доор НҮБ-ын ЕНБД-ын Залуучуудын асуудал эрхэлсэн Тусгай элч А.Алехандивийн удирдсан хэлэлцүүлэгт Монголын төлөөлөгч Б.Мөнхтуул үг хэлж залуучууд хөгжлийн асуудлаарх үндэсний ололт амжилт, цаашдын чиглэлийн талаар гишүүн орнууд, залуучууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчидтэй санал бодлоо хуваалцав.