United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН КОМИССЫН 54 ДҮГЭЭР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Date: 
Friday, 05 February 2016

Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд Эдийн засаг нийгмийн зөвлөлийн
Нийгмийн Хөгжлийн Комиссын 54 дүгээр чуулган "Өнөөгийн ертөнцөд нийгмийн
хөгжлийн бодлогыг сайжруулж, эрчимжүүлэх нь" хэмээх ерөнхий сэдвийн доор
хуралдаж байна.

Нийгмийн Хөгжлийн Комиссын 54 дүгээр чуулганы хүрээнд нийгмийн
бүлгүүдийн асуудлаарх НҮБ-ын хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийн тухай
ерөнхий хэлэлцүүлэг явагдахаас гадна "Тогтвортой хөгжлийн 2030 төлөвлөгөөг
хэрэгжүүлэх нь: Нийгмийн хөгжлийн асуудлаарх амлалтаас үр дүнд шилжих нь"
болон "Тогтвортой хөгжлийн 2030 төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлыг Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцитой холбох" зэрэг сэдвээр,
гишүүн орнуудын төр засаг, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөгчид НҮБ-ын
албаны хүмүүс оролцсон панел хэлэлцүүлгүүд, бусад арга хэмжээ болно.
Энэ сарын 3-12-ны өдрүүдэд үргэлжлэх тус чуулганаас "Өнөөгийн ертөнцөд
нийгмийн хөгжлийн бодлогыг сайжруулж, эрчимжүүлэх нь", "Нийгмийн хөгжлийн
комиссын ажлын зохион байгуулалт, арга барил", "Африкийн хөгжлийн төлөөх
шинэ түншлэлийн нийгмийн асуудал" зэрэг баримт бичиг, тогтоолыг батлахаар
хэлэлцэж байна.