United Nations Welcome to the United Nations. It's your world.

НЬЮ-ЙОРК ОРЧМЫН МОНГОЛЧУУД ХОЁР ЖИЛДЭЭ НИЙТЭЭРЭЭ ЗОЛГОВ

Date: 
Sunday, 14 February 2016

Билгийн тооллын хаврын тэргүүн сар, XVII жарны гал бичин жилийн сар шинийг тохиолдуулан Нью-Йорк орчмын монголчуудын нийтийн золголтыг Нью-Йорк дахь БТГ-ын санаачилгаар хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав. 

Тус арга хэмжээг зохион байгуулахад Нью-Йорк орчим үйл ажиллагаа явуулдаг “Соёлын холбоос” төрийн бус байгууллага, “Монгол өв, соёл” сангийн тэргүүн, “Монголдоо хайртай” хөдөлгөөн, Монголын динозавр судлалын хүрээлэн, Swagunir Production” компани, “Номадик Экпедишнс компани идэвхтэй оролцосны зэрэгцээ НҮБ-д ажилладаг монголчууд, Нью-Йорк орчим ажиллаж, амьдарч буй оюутан залуучууд өргөнөөр оролцов.