МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДОЛОО ХОНОГ СЭДЭВТ УУЛЗАЛТ НЬЮ ЙОРК ХОТОД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Тус арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлд оролцогч талуудыг АНУ дахь хөрөнгө оруулагч нар, банк, санхүүгийн байгууллагуудтай холбож, хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулахад чиглэгдсэн.