United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСЫГ АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АСУУДЛААР ТУУШТАЙ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Thursday, 25 February 2016

Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид 2 дугаар сарын 25-нд Гадаад Хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ноён Майкл Мэтиссэн Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад бэлтгэж байгаа ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгөх зорилгоор ирсэн юм.

SPOTLIGHT ASIA АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛС ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ОРОЛЦОВ

Monday, 22 February 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Америкийн байгалийн түүхийн музейд 2 дугаар сарын 21-нд зохион байгуулагдсан “Spotlight Asia” арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэв.

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД БОЛОВ

Monday, 22 February 2016

Харвардын их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуульд "Монголын хөгжлийн чуулга уулзалт"-ыг амжилттай зохион байгууллаа. Тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын санаачилгаар анх удаа зохион байгуулсан тус чуулга уулзалт нь Монгол орноо олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилготой юм.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД БОСТОН ХОТЫН ОРЧИМ СУРЧ, АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Thursday, 18 February 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Бостон хотын орчим сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй 2 дугаар сарын 17-ны өдөр Харвардын Их Сургуульд уулзав.

“THE COMMITMENT” СЭТГҮҮЛД ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛДЫН ЯРИЛЦЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Wednesday, 17 February 2016

 

НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын эрхэлсэн алба/UN–OHRLLS/-аас эрхлэн гаргадаг “The Commitment” сэтгүүлийн 2015 оны өвлийн дугаарт Байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболдын Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өгсөн ярилцлага хэвлэгдэн гарсан байна.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДТАЙГАА ЗОЛГОВ

Tuesday, 16 February 2016

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд хандсан “Дэлхийн Монголчууд” дунд хугацааны хөтөлбөр Засгийн газраас батлагдсантай холбогдуулан  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гал бичин жилийн шинийн наймны өдөр хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд болон монголчуудын холбоодын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтад гадаадын 24 улсад оршин суугаа монголчууд оролцлоо.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ БУЦААН АВАХ ТУХАЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Monday, 15 February 2016

Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа билээ.

Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулж буй “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд Элчин сайд Б.Алтангэрэл энэ оны 2 дугаар сарын 4-нд өдөр Вашингтон хотноо гарын үсэг зурлаа.

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ МЮНХЕНИЙ 52 ДАХЬ УДААГИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Monday, 15 February 2016

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд  оролцов. Бага хуралд 30 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо. Европын Холбооны бүх Гадаад хэргийн сайд оролцдог эл арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын уулзалтууд хийж АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар болон бусад олон асуудлаар санал солилцов.