United Nations Welcome to the United Nations. It's your world.

“THE COMMITMENT” СЭТГҮҮЛД ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛДЫН ЯРИЛЦЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Date: 
Wednesday, 17 February 2016

 

НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын эрхэлсэн алба/UN–OHRLLS/-аас эрхлэн гаргадаг “The Commitment” сэтгүүлийн 2015 оны өвлийн дугаарт Байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболдын Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өгсөн ярилцлага хэвлэгдэн гарсан байна.

Энэхүү дугаар нь Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцийн Талуудын бага хурлын 21 дүгээр хуралдаан /Парисын хурал/-д зориулан гаргасан тусгай дугаар бөгөөд далайд гарцгүй орнуудыг төлөөлж манай орныг сонгон хүсэлт ирүүлсний дагуу Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм.

Монгол Улс нь эх газрын эрс тэс уур амьсгалтай орны хувьд дэлхийн дулаарлын нөлөөнд хамгийн ихээр өртөж байгаа юм. Манай орны агаарын дундаж хэм сүүлийн 70 жилийн хугацаанд 2,1 хэмээр дулаарсан нь дэлхийн дундажаас даруй 3 дахин их байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс нөлөөтэй цөлжилт, газрын доройтол ихээхэн нэмэгдэж нийт газар нутгийн 70 орчим хувь цөлжилтэд нэрвэгдээд байгаа тухай судалгааны дүнг гарсан байгааг дурджээ. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний стртатеги батлан хэрэгжүүлж байгаа талаар Элчин сайд дурдсан байна. 

Сэтгүүлийг доорх холбоосоор орж сонирхоно уу.

https://www.un.int/mongolia/sites/www.un.int/files/Mongolia/commitment_en_winter15_rev2_2.pdf